KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI

0

Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжлийн талаарх бидний хандлага бол хамгийн чухал оролцогч талуудыг тодорхойлж, бүлэг тус бүрт нөлөөлж буй эсвэл хамгийн анхаарал татаж буй сэдвүүд дээр анхааран ажилладаг. 

Бид оролцогч талуудтайгаа үр дүнтэй харилцаж, харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд нээлттэй, шударга харилцаа, бусдын үзэл бодлыг хүндэтгэн ажиллахыг эрмэлздэг. 

Бидний зорилго бол орон нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэж, тэдний хүсэл эрмэлзлэлийг дэмжих арга замыг идэвхитэй эрэлхийлэн ажилладаг. 

Манай хамтын ажиллагааны стратегийн хүрээнд бид орон нутгийн харилцааны зохицуулагчийг үндсэн ажилтнаар ажиллуулдаг бөгөөд түүний ажил үүргийн нэг чухал хэсэг нь төсөл хэрэгжиж буй орон нутгийн иргэд хоорондын хамтын ажиллагааг хангах,  иргэдийн санал хүсэлт болон гомдлыг цаг алдалгүй, үнэнч шударгаар шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. Энэхүү зохицуулагч нь орон нутгийн ард иргэдийн соёлыг сайн мэддэг, ойлгодог Монгол Улсын иргэн юм. Мөн орон нутгийн хөгжил болон хөрөнгө оруулалтын стратегийг дэмжих зорилгоор бид орон нутгийн холбогдох засаг захиргааны байгууллагуудтай жил бүр Нийгмийн хамтын ажиллагааны гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү гэрээнд бидний сонгосон хамтын ажиллагааны хөтөлбөрүүд болон эдгээр хөтөлбөрүүдийг дэмжих санхүүгийн үүрэг хариуцлагуудыг тодорхойлсон байдаг.   

Хармагтай төслөөс орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг дараах 5 чиглэлд тодорхойлсон. Үүнд: Боловсролыг дэмжих, Нийгмийн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх , Соёлын өвийг хамгаалах, Орон нутгийн тогтвортой амжиргааг дэмжих, Байгаль орчныг хамгаалах.

Хармагтай төслийн зүгээс Цогтцэций сум болон Билгэх багтай 2016 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.  Бид 2025 онд Манлай сум, Цогтцэций сум болон Билгэх багтай гэрээ байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Танилцуулга үзэх