KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI

0

Бидний тухай

Хармагтай

“Хармагтай” бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах Өмнөговь –д оршдог зэс-алтны порфирын төсөл юм.

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж үйл ажиллагаандаа тогтвортой байдлыг нэвтрүүлэхдээ Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тогтолцоог боловсруулан ажилладаг. Энэхүү БОНЗ-ын цар хүрээ нь оролцогч талуудад хамгийн чухал гэж тодорхойлсон тогтвортой байдлын найман зорилтыг Байгаль орчин, Хүмүүс, Олон нийт, Хариуцлагатай бизнес гэсэн дөрвөн тулгуурыг нэгтгэн орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байна.

Хармагтайн түүх

2023

Занаду компани “Зижин Майнинг Групп” ХХК (Зижин) тэй стратегийн түншлэл байгуулсан

2014

“Занаду Майнс” компани Хармагтайг эзэмших болсон

2007

Айвенхоу Майнз төслийн эзэмшлийн эрхийг Asia Gold охин компанид шилжүүлсэн

2001

Айвенхоу Майнз (IMMI) төсөлд хамрагдсан

1996-1999

(“QGX”) төслийн хүрээнд хайгуул хийсэн

Бидний үнэт зүйлс

Тогтвортой байдал

Бид Монгол Улсад бүх талын хамтын түншлэлд хариуцлагатай, сайн хамтрагчид юм. Бид баг хамт олноо аюулгүй байлгах, хүрээлэн буй орчныг хамгаалах, үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ард иргэдийг дэмжиж ажилладаг.

Үнэнч шударга байдал 

Бидний хувьд компанийн нэр хүнд хамгаас эрхэм юм.

Шинжлэх ухаанч байдал 

Бид бүх үйл ажиллагаагаа шинжлэх ухаанд суурилан хэрэгжүүлдэг.

Зарчимч хөрөнгийн удирдлага 

Бид богино хугацааны ашиг орлогоос илүү урт хугацааны үнэ цэнийг чухалчлан өөриймсгөөр ажилладаг.

Компанийн соёл, ажлын гүйцэтгэл

Бид техникийн дэвшил, инновацыг эрхэмлэдэг бөгөөд бүх түвшний ажлын байранд шилдэг хүмүүсийг ажиллуулахыг зорилго болгодог.

Бид бие биендээ үнэнч байж, хариуцлагатай хандах, өдөр бүр үнэт зүйлсээ тууштай хэрэгжүүлэхэд үлгэр дууриалал үзүүлж, бие биеэ дэмжиж ажилладаг.

Хөрөнгө оруулагчид

  • Zijin Mining групп


    kharmagtai

     

     

    Zijin Mining бол дэлхийн уул уурхайн томоохон групп бөгөөд дэлхийн 16 оронд үйл ажиллагаа явуулдаг. Zijin Mining Group нь зэс, алт, цайр, лити, мөнгө, молибден зэрэг металлын хайгуул, олборлолт эрхэлдэг. Манай үйл ажиллагаанд уул уурхайн шийдлийн дотоод судалгаа, инженерчлэл ч багтдаг.

    Манай хувьцаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр 2899 код, Шанхайн хөрөнгийн бирж дээр 601899 кодоор арилжаалагддаг.

    Дэлхийн уул уурхайн салбарын чухал тоглогчийн хувьд Zijin Mining нь ногоон, өндөр технологид суурилсан, дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болохыг эрмэлздэг. Бид өндөр чанартай ашигт малтмал үйлдвэрлэн нийлүүлэх замаар дэлхийн эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг.

    kharmagtai

  • Xanadu Mines


    kharmagtai

    Xanadu Mines Ltd (ASX: XAM, TSX: XAM) is an Exploration company that discovers and defines globally significant porphyry copper-gold deposits in Mongolia.  We leverage the experience and relationships developed over >10 years in country to deliver low cost and effective discovery and resource growth.  We maintain a multi-stage portfolio of exploration projects, and Xanadu remains one of the few junior explorers on the ASX or TSX who control an emerging Tier 1 copper-gold deposit in our flagship Kharmagtai project.

    We create value for our shareholders by

    • Giving exposure to large scale copper-gold discoveries in Mongolia
    • Creating liquidity events at peak points in the mining life cycle
    • Delivered through low cost of discovery and inventory growth and by progressing projects from Discovery towards Pre-Feasibility