
Тогтвортой хөгжил
Бид аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд гэсэн хоёр ойлголтыг салгаж болохгүй гэж үздэг. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, амар амгалан байдлыг хамгаалах, дэмжих, сайжруулах нь аюулгүй байдлыг нь хамгаалж буйтай адил хэмжээний ач холбогдолтой юм.
Бид ажилтнуудаа шинэ үндсэн боловсруулалтын байгууламж, ажилтнуудын байрлах шинэ байраар хангаж, ажилтнуудаа шинэхэн жимс, хүнсний ногоогоор хангахын тулд шинэ хүлэмж зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд байна. Манай ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл мэнд хамгийн чухал бөгөөд 2023 онд дөрөв дэх жилдээ дараалан Хугацаа алдсан гэмтлийн давтамжгүй ажилласан. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нийт ажилтнууд болон гэрээт гүйцэтгэгчдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.