KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI

0

Малчиддаа хүргэх өвс тэжээлийн дэмжлэг - 2025 арга хэмжээ

Мэдээ мэдээлэл

kharmagtai

Хармагтай төслөөс уламжлал болгон зохион байгуулдаг  “Малчиддаа хүргэх өвс тэжээлийн дэмжлэг - 2025 арга хэмжээ 03 дугаар сарын 19-өөс 21-нд амжилттай боллоо. Уг арга хэмжээний хүрээнд Цогтцэций сумын Билгэх багийн 170 малчин өрх, Манлай сумын 4 багийн 200 малчин өрх хамрагдсан бөгөөд нийт 4400 боодол өвч, 1420 шуудай хивэг олгосон.  

Энэ жилийн хувьд  Билгэх багийн малчин иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу  энэ арга хэмжээний үеэр багийн малчин өрхүүдээ хүлээн авч, цагаан сарын золголтыг Хармагтай хээрийн ангид зохион байгууллаа. Хармагтай төсөл уг арга хэмжээг цаашдаа жил бүр уламжлалт үйл ажиллагаа болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.