Цагаан сар 2025
Цагаан сар бол Монголчуудын хамгийн чухал, ёс заншил, нүүдэлчдийн соёлд гүн гүнзгий улбаатай эртний баяруудын нэг бөгөөд өвөл дуусаж, хаврын эхэн сарыг тэмдэглэдэг баяр юм.
Хармагтай 2014 оноос хойш орон нутгийн тогтвортой амьдралыг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, соёлын өвийг хамгаалах, боловсролыг дэмжих 5 тулгуурт үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байна.
Малчин өрх айлуудын хувьд цагаан сар бол соёлын өвийн хамгийн чухал баяруудын нэг юм. Бид жил бүр Билгэх баг, Манлай сумын ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, Цагаан сар болон Наадмын баярын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Ард түмэн, малчидтайгаа нээлттэй харилцаж бидний ажил, цаашдын төлөвлөгөөгөө хуваалцдаг. Мөн бид олон нийттэй хамтран ажиллаж, тэдний санал бодлыг анхаарч үздэг нь манай компанийн хувьд чухал байдаг. Бид орон нутгийн айл бүртэй нягт харилцаатай ажилладагтаа баяртай байдаг.
Энэ жилийн цагаан сарын баярыг хоёрдугаар сарын 19-22-ны хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулж нийт 282 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Хармагтай төсөлд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөсөн олон олон ахмадууддаа бид гүнээ талархаж байна.