Багийн төвийг хүлээлгэн өглөө

Багийн төвийн хуучин барилгыг засварлаж, наадмын талбай, тайз, хүндэтгэлийн асар, үзэгчдийн суудал бүхий цогц байгууламжийг бий болгосон ба энэ нь цаашид багийн иргэд хурал цуглаан хийх, тэмдэглэлт өдрүүүдийг хамтран тэмдэглэх, эмнэлэг бусад үйлчилгээ авах ая тухтай нөхцөл болох юм.
Цогтцэций сумын 100 жилийн ойг тохиолдуулан Билгэх багт 6 ханатай, сийлбэртэй гэр бэлэглэв. Энэхүү гэрийг багийн иргэд баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд ашиглах юм.
Наадмын талбайд говьд дасан зохицсон, амьдрах чадвар сайтай хайлаас, жигд, улаан сухай, тоорой зэрэг 4 төрлийн 130 гаруй мод бут тарьж, орчны микро орчинг бүрдүүлэхийг зорьсон.
Багийн төв, наадмын талбайг цогцоор нь шийдэж, ая тухтай орчин бүрдүүлсэн жишиг багийн төв байгуулах зорилго амжилттай биелсэн гэж үзэж байна.


Холбоотой мэдээ
-
Баяннуур хот дахь Зижин компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
11 сарын 10, 2025
-
Хармагхан бүлэг өргөжсөөр
11 сарын 10, 2025
-
Малчиддаа хүргэх өвс тэжээлийн дэмжлэг - 2025 арга хэмжээ
3 сарын 24, 2025
-
Цагаан сар 2025
3 сарын 11, 2025
-
Цогтцэций сумын Соёлын төвийн засварын ажлыг хүлээлгэн өглөө
4 сарын 09, 2024
-
30 дугаар цэцэрлэгийг бүрэн тохижуулж дууслаа
1 сарын 08, 2021