KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI

0

30 дугаар цэцэрлэгийг бүрэн тохижуулж дууслаа

Мэдээ мэдээлэл

kharmagtai

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 30 дугаар цэцэрлэгт 2021-2024 оны хугацаанд нийт 8 анги, танхимд бүрэн тохижилт хийсэн. Үүнд:

2024 онд Ахлах бүлгийн 4 анги, 22 төрлийн 570 ширхэг тавилга эд зүйлс, 38 төрлийн 296 ширхэг тоглоом, 8 төрлийн 48 ширхэг тавилгауудыг захиалгаар хийлгэсэн.

2021 - 2023 онуудад Дунд бүлгийн “А”, “Б” ангиуд, Хармагхан 2-р бүлэг, Хармагхан бүлэгт Хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй тоглоом, Хичээлийн хэрэглэл, Хүүхдүүдийн унтлагын өрөө, Ариун цэврийн өрөөний иж бүрэн тавилга болон Гал тогооны тохижилт, тавилга бүрэн хийж хүлээлгэн өглөө.

30 дугаар цэцэрлэг нь Билгэх багийн харьяа хүүхдүүдийг бүртгэн авч нийт 320 хүүхдийг хамруулан үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэгт Хармагтай төслөөс тохижилт хийснээр нутгийн иргэд тус цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулах хүсэлт их гаргасан ба жишиг, шилдэг цэцэрлэг болсон байна.