Баяннуур хот дахь Зижин компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2025 оны 10 дугаар сарын 8-наас 13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Билгэх багийн малчдын төлөөлөл, “Хармагтай төсөл”-ийн төлөөллүүд, нийт 15 хүн Баяннуур хот дахь Зижин компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аяллыг Хармагтай төслийн оролцогч талуудтай харилцах алба зохион байгууллаа.
Уг аялал орон нутгийн малчдын төлөөлөгчдөд хариуцлагатай уул уурхайн бодит хэрэгжилт, нийгмийн хариуцлагын сайн туршлагыг танилцуулах, орон нутгийн хөгжил, ногоон байгууламж, эрчимжсэн мал аж ахуйн загварыг судлах, “Хармагтай төсөл”-ийн үр өгөөжийг ойлгуулах зорилготой зохион байгуулсан бөгөөд Хариуцлагатай уул уурхай зөв удирдлагын дор байгаль, хүн хоёрын тэнцвэрийг хадгалан хэрэгжүүлж байгаа бодит жишээг харуулсан аялал боллоо.
Малчдын төлөөлөл аяллын дараа орон нутгийн хөгжлийг дагасан дэд бүтэц, мал аж ахуй, байгаль орчныг хослуулсан “Ногоон хөгжлийн” жишээ авахуйц туршлага байна гэж үнэлэв.
Холбоотой мэдээ
-
Хармагхан бүлэг өргөжсөөр
11 сарын 10, 2025
-
Малчиддаа хүргэх өвс тэжээлийн дэмжлэг - 2025 арга хэмжээ
3 сарын 24, 2025
-
Цагаан сар 2025
3 сарын 11, 2025
-
Багийн төвийг хүлээлгэн өглөө
7 сарын 10, 2024
-
Цогтцэций сумын Соёлын төвийн засварын ажлыг хүлээлгэн өглөө
4 сарын 09, 2024
-
30 дугаар цэцэрлэгийг бүрэн тохижуулж дууслаа
1 сарын 08, 2021