KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI KHARMAGTAI

0

Хармагхан бүлэг өргөжсөөр

Мэдээ мэдээлэл

kharmagtai

 

 Хармагтай төслийн баг хамт олон 2025 оны 9 дүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд Цогтцэций сумын 6-р цэцэрлэг, Цогтцэций сумын 27-р цэцэрлэг болон Манлай сумын 15-р цэцэрлэгүүдэд хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, тухтай орчин бүрдүүлэх зорилготой тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хармагтай төслийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү цэцэрлэгийн тохижилтын ажил нь хүүхдийн хөгжлийн үндэс болох сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд бодит үр дүн үзүүлэх бөгөөд зөвхөн орчны сайжралтаар хязгаарлагдахгүй, хүүхэд бүрийн сэтгэл ханамж, сурах идэвхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг зорьдог. Цаашид төслийн хүрээг өргөжүүлж, бусад цэцэрлэг анги бүлгийн тохижилтын ажлыг хэрэгжүүлэх болно.